Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулган чуулж байна

Нью-Йорк хотноо энэ сарын 13-нд ажлаа эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулган чуулж байна
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулган чуулж байна. Зураг: МҮОНРТ

Нью-Йорк хотноо энэ сарын 13-нд ажлаа эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 61 дүгээр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Тус комиссын энэ удаагийн чуулган “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулалт” хэмээх ерөнхий сэдвийн дор болж буй юм. Чуулганы “Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлын Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийн хэрэгжилтийн тухай” Ерөнхий хэлэлцүүлэгт Дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэлжээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах, түүний дотор тэднийг эдийн засгийн хувьд чадавхжуулах, ажлын байраар хангах бодлого, арга хэмжээг тасралтгүй авч ирснийг онцлон дурдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Төр ба хувийн хэвшил дэх цалин хөлсний ялгаа” сэдэвт Сайд нарын дугуй ширээний ярилцлага, “Ажил хөдөлмөрийн өөрчлөгдөн байгаа орчинд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулахын тулд түншлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт Өндөр түвшний хэлэлцүүлэгт тус тус үг хэлж оролцлоо. Чуулган энэ сарын 24-нд өндөрлөнө.

Хуваалцах