Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын ЕНБД Вена хотод дүрвэгч, цагаач иргэдтэй уулзав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Австрийн Вена хотын нэгэн ресторанд дүрвэгч, цагаач иргэдтэй уулзалт хийжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын ЕНБД Вена хотод дүрвэгч, цагаач иргэдтэй уулзав
НҮБ-ын ЕНБД Вена хотод дүрвэгч, цагаач иргэдтэй уулзав. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Австрийн Вена хотын нэгэн ресторанд дүрвэгч, цагаач иргэдтэй уулзалт хийжээ. Пан Ги Мун гэргий Ю Сун Текийн хамт Австрийн Вена хотод айлчилж байна.

Тэд өчигдөр Вена хотод цагаачлах эрх авсан дүрвэгч иргэдийн байрлаж байгаа ресторанд зочилж, тэдний сэтгэгдлийг сонссон байна. Хабиби, Хавара нэртэй уг рестораныг эзэмшигч Ката дүрвэгч иргэд ажиллаж, олон өөр соёл нийлснээр рестроран нь амттай хоол гаргахад маш их дэмтэй байгаа тухай ярьжээ.

Пан Ги Мун дүрвэгч иргэдийг цаашид ч халуун дулаанаар хүлээн авч байхыг Австрийн Засгийн газарт уриалж, дүрвэгч иргэд илүү хатуужилтай, хүчтэй нийгмийг бүтээнэ гэж мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаатай холбогдуулан сүүлийн гадаад айлчлалаа хийж яваа юм байна.

Хуваалцах