Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2 Солонгос холбоо тогтоох шууд шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеришш 2 Солонгос холбоо тогтоох тусгай шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох дипломат хүчин чармайлт идэвхжинэ гэж найдаж байгаагаа ч тэрээр мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2 Солонгос холбоо тогтоох шууд шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2 Солонгос холбоо тогтоох шууд шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеришш 2 Солонгос холбоо тогтоох тусгай шугамаа нээснийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох дипломат хүчин чармайлт идэвхжинэ гэж найдаж байгаагаа ч тэрээр мэдэгдсэн байна.

Пхеньян Сөүл яриа хэлэлцээгээ сэргээх нь үргэлж нааштай үйл явдалд тооцогдож ирснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон байна. 2 Солонгос удаан хугацааны турш хаагаад байсан холбоо тогтоох шууд шугамаа өчигдөр үдээс хойш нээсэн. Түүнээс хойш 24 цагийн хугацаанд Умард Солонгосын талаас Өмнөд Солонгос руу 3 ч удаа залгасан байна.

Хуваалцах