Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал даваа гарагт ажлаа эхэллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурлыг нээж хэлсэн үгэндээ,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна. Зураг: МҮОНРТ

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал даваа гарагт ажлаа эхэллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурлыг нээж хэлсэн үгэндээ, дэлхийн энх тайван, аюулгүй байдал нэн чухал сорилтын үед ирээд байгааг онцолж, улс орнуудыг буулт хийж, цөмийн зэвсгээс ангид байх тухайд нэгдмэл байр суурьтай байхад уриалсан байна.

Мөн тэрбээр 1945 оны АНУ-ын атомын бөмбөгдөлтийн ойн дээр энэ сарын 6-ны өдөр Хирошима хотод айлчлахаа мэдэгдлээ. Түүний энэ айлчлал бага хурлын ач холбогдлыг тодотгох зорилготой гэж мэдэгдэлдээ онцолжээ. Гутерриш тус хотод болох энх тайвны дурсгалын ёслолд оролцох аж.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд өнөөдрийн байдлаар 191 улс нэгддэг. Энэ гэрээгээр, цөмийн зэвсэгтэй 5 гүрэн АНУ, Орос, Их Британи, Франц, Хятадыг цөмийн зэвсгийг хорогдуулах, бусад улсыг энэ төрлийн зэвсэг хөгжүүлж, ашиглахыг хориглодог. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал 8 дугаар сарын 26 хүртэл дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Хуваалцах