Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Цэвэр” эрчим хүчний салбарын төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хүн төрөлхтөнд хандаж байгаль эх рүү халдан дайрахаа зогсоохыг шаардсаны дээр Ковид-19-ийн цар тахлыг дэлхийн эдийн засгийг өөрчлөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Цэвэр” эрчим хүчний салбарын төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Цэвэр” эрчим хүчний салбарын төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хүн төрөлхтөнд хандаж байгаль эх рүү халдан дайрахаа зогсоохыг шаардсаны дээр Ковид-19-ийн цар тахлыг дэлхийн эдийн засгийг өөрчлөх боломж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ цар тахлын дараах сэргээн босголтод зарцуулах олон тэрбум ам. долларыг цэвэр эрчим хүчний салбарын төслүүдэд зарцуулах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агаар мандал дахь хорт хийн хаягдлыг бууруулахад хамтын хүчин чармайлт гаргахгүй бол энэ зуунд агаарын хэм 3-5-аар нэмэгдэж сүйрэл дагуулах эрсдэлтэйг анхааруулсан юм. Энэ нь байгаль дэлхийд ихээхэн уршиг тарих ой хээрийн түймэр, хар салхи дэгдэнэ гэсэн үг болохыг ч сануулсан байна. Хүн төрөлхтөн байгаль дэлхийн эсрэг өөрсдийгөө мөхөөх л дайн өдөөж байна. Байгаль эх үргэлж хариу цохилт өгч ирсэн гэдгийг ч ийнхүү онцлон анхааруулсан юм.

Хуваалцах