Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын гишүүн орнуудыг уриаллаа

Чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалт, хэлэлцүүлгийн нэг болох Мянганы хөгжлийн зорилт, түүний дотор охид эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт ба ололт, амжилт сэдэвт хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал үг хэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын гишүүн орнуудыг уриаллаа
НҮБ-ын гишүүн орнуудыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссийн ээлжит 58 дугаар чуулган Нью-Йорк хотноо энэ сарын 10-аас эхлэн амжилттай үргэлжилж байгаа билээ. Чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй уулзалт, хэлэлцүүлгийн нэг болох Мянганы хөгжлийн зорилт, түүний дотор охид эмэгтэйчүүдэд чиглэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилт ба ололт, амжилт сэдэвт хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал үг хэллээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гуравдугаар сарын зургааны өдөр үзэглэсэн гэр бүлийн хучирхийллийн бүх хэлбэрийг гэмт хэргийн түвшинд үзэж хэрэгтнийг хуулийн өмнө хатуу хариуцлага хулээлгэх итгэмжлэлийг онцгойлон дурдаж, энэ нь манай орны жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход ач холбогдол бүхий цаг үеэ олсон алхам гэдгийг онцлон хэлсэн байна. Мөн 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дурдсан охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсныг тэмдэглэж, цаашид энэхүү амжилтаа бататган хүлээсэн үүргээ биелүүлж, идэвхи зүтгэл гарган ажиллахаа мэдэгджээ.

Мөн алдаа, ололт амжилтаа хуваалцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг НҮБ болон түүний гишүүн орнууд, олон улсын нийгэмлэгт уриалсан байна.

Хуваалцах