Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг нутагтаа орууллаа

Сирийн эрх баригчид НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг нутагтаа орохыг зөвшөөрлөө.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг нутагтаа орууллаа
НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг нутагтаа орууллаа. Зураг: МҮОНРТ

Сирийн эрх баригчид НҮБ-ын химийн зэвсгийн мэргэжилтнүүдийг нутагтаа орохыг зөвшөөрлөө. Тэдгээр шинжээчид Сирийн химийн зэвсэг хэрэглэгдсэн гэх 3 газарт очиж үзэх ёстой аж. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэлдээ дурджээ. НҮБ-ын шинжээчдийн очих ёстой газруудын дунд тухайлбал Алеппо хотын ойролцоох Хан Ассал нэртэй тосгон багтаж байгаа. Энэ оны 3 сарын 19-нд энэ тосгонд химийн цохилт өгч, 30-аад хүний аминд хүрсэн. Уг хэрэгт Сирийн Засгийн газар болон босогчид бие биеэ буруутгасаар байгаа аж. Шинжээчдийн очих нөгөө хоёр газрыг НҮБ-ын удирдлага тодруулж мэдэгдээгүй байна.

Түлхүүр үг:НҮБ
Хуваалцах