Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасчээ

НҮБ-д 2016 онд дэлхийн өнцөг булан бүрт зэвсэгт мөргөлдөөний бүс нутаг болсон олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт дор хаяж 20 тэрбум доллар шаардагдана.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын  хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасчээ
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасчээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-д 2016 онд дэлхийн өнцөг булан бүрт зэвсэгт мөргөлдөөний бүс нутаг болсон олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт дор хаяж 20 тэрбум доллар шаардагдана. НҮБ-ын төлөөлөгчдийн хэлж байгаагаар, дэлхийн 37 оронд 87 сая хүнд нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэ нь НҮБ-ын түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 10 жилийн өмнөх үзүүлэлтийг тав дахин давсан тоо гэнэ. Тэгээд ч сүүлийн үед хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт эрс багасч байгааг НҮБ-ын төлөөлөгчид онцолж, энэ онд л гэхэд шаардлагатай хөрөнгө, мөнгөний дөнгөж тал хувийг нь цуглуулсан талаар мэдээлжээ.

Хуваалцах