Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд өнөөдөр хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны даргыг хүлээн авч уулзав
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны даргыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр НҮБ-ын Хүн амын сан нь цар тахлын улмаас үүссэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааны хөтөлбөрөө шинэчилж, хэрэгцээнд тулгуурласан төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, бүх түвшинд үр дүнтэй ажилласныг тэмдэглээд НҮБ-ын Хүн амын сангийн албаны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай К.Ишикава Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргээд НҮБ-ын Хүн амын сангийн хүрээнд хэрэгжүүлж буй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон эх барих эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээрх хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлж, “Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэл”-ийн мөрөөр гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн тэрбээр хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах