Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзав
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн НҮБ-ын “Хүн амын сан”-аас хандивласан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг 09 дүгээр сарын 03-28-ны өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр ирсэн эмэгтэйчүүдэд болон үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа эмэгтэй алба хаагчид, резидент эмч нарт тарааж ажилласан тухай тайланг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах