НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн захиралтай уулзлаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал Улаанбаатар хотноо болж байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал Улаанбаатар хотноо болж байна.
Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байна. НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай Төрийн ордонд уулзав.
Уулзалтаар Монгол Улс-ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуй, ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг мэдэгдлээ.


















