НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдоод байгаа Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд А.Ариунзаяа Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн чиглэлээр олон ажил хийснийг дурдлаа.Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах, нийгмийн хамгааллаар дамжуулж цочролд хариу үзүүлэх арга хэмжээг сайжруулах зэрэг чиглэлээр маш олон ажлуудыг үр дүнтэй хамтран зохион байгуулж ажилласныг онцлов.

Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нь хүүхдийн чиглэлээрх эрх зүйн орчныг сайжруулах, цочролд бэлэн байдал, хариу арга хэмжээг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажилласанд талархалтай байгаагаа илэрхийлэв.Цаашид 2023-2027 оны хооронд Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г хэлэлцэн, баталж, хамтын ажиллагаа улам илүү өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.Эх сурвалж: ХНХЯ


















