Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенесыг хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенесыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес “Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цаашид ХАХНХЯ-тай олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “ХАХНХЯ байгуулагдсан цагаас эхлэн НҮБ-ын Хүүхдийн сантай нарийн нягт хамтын ажиллагаатай байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсад ажилласан үе үеийн суурин төлөөлөгчидтэй ойр дотно хамтын ажиллагаатай байж ирсэн. Үүний илэрхийлэл нь таны өмнө манай улсад ажилласан суурин төлөөлөгч ноён Мохаммед Фоллтой хамтарч олон үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхээр ярилцаж, зарим ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид хүүхэд багачуудын хөгжил, хамгаалалд дэмжлэг, туслалцаа үзүүлэх олон үйл ажиллагааг санаачлан, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажил хэрэг болгоно” гэлээ.

Хуваалцах