Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НҮБ-ын конвенцын Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага юм

Хурал нь өөрийн эрх мэдлийн хүрээнд түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргадаг.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын конвенцын Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага юм
НҮБ-ын конвенцын Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага юм. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын конвенцын Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага юм.

Хурал нь өөрийн эрх мэдлийн хүрээнд түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргадаг. Тухайлбал:

-Конвенцийн биелэлт болон үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн, олон улсын түвшинд удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх тоймыг тогтмол хянаж хэлэлцэнэ.

-Талуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг солилцох явдлыг дэмжиж, туслалцаа үзүүлнэ.

-Мэдээлэл өгөх хэлбэр, хуваарийг тодорхойлох бөгөөд илтгэлүүдийг хянан үзэж, зөвлөмж гаргана.

-Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг байгуулна. Туслах байгууллагуудын илтгэлүүдийг хэлэлцэж, тэдгээрийн үйл ажиллагааг удирдаж, санхүүгийн дүрмийг зөвшилцөх журмаар гаргана.

-Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулна.

-Өөрийнхөө болон туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батална. Тэдгээрийг санхүүжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авна.

-Шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын, Засгийн газар хоорондын, төрийн бус эрх бүхий байгууллага буюу албадаас үзүүлсэн тусламж, өгсөн мэдээллийг ашиглаж тэдэнтэй хамтран ажиллана.

-Бусад холбогдох Конвенцуудтай үйл ажиллагаагаа давхцуулахгүйгээр уялдаа холбоогоо бэхжүүлэх, мөн дэмжинэ.

-Түүнчлэн Конвенцын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох бусад үүргийг гүйцэтгэдэг юм.

Хуваалцах