Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын мэргэжилтэн БНАСАУ-д бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож буйг анхааруулав

Умард Солонгос "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны 1 дүгээр сард хилээ хаасан. БНАСАУ-ын хүний эрхийн байдлыг судалдаг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын мэргэжилтэн БНАСАУ-д бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож буйг анхааруулав
НҮБ-ын мэргэжилтэн БНАСАУ-д бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож буйг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны 1 дүгээр сард хилээ хаасан. БНАСАУ-ын хүний эрхийн байдлыг судалдаг НҮБ-ын тусгай мэргэжилтэн Умард Солонгосчууд хил хаасантай холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолтой тулгарч байгаа анхааруулжээ.

Тодруулбал, Умард Солонгосын хүний эрхийн байдлыг судалдаг НҮБ-ын тусгай мэргэжилтэн Томас ОжеаКинтана Нью Йорк хотноо хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үедээ Умардын эрх баригчид ард иргэдийн аж байдал нь тааруу байхад пуужингийн туршилтаа үргэлжлүүлж байна гэж шүүмжилжээ.

Мөн тэрбээр Умардад хүүхэд, өндөр настнууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Мөн Умард Солонгос олон улсын хамтын нийгэмлэгээс хэзээ ч ингэж тусгаарлагдмал байгаагүй, энэ байдал ард иргэдийнх нь үндсэн эрхэнд асар их хор хөнөөл учруулж байна гэдгийг ч НҮБ-ын мэргэжилтэнд мэдэгджээ. Иймд тэрбээр хүний үндсэн эрхэнд халдаж байгаа энэ үйлдлээ зогсоохыг Умард Солонгосын засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

Томас ОжеаКинтана цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Умардын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ эргэн харж, шаардлагатай гэж үзвэл хоригоо зөөлрүүлэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд зөвлөмж болгожээ. Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөгжүүлэлт, пуужингийн туршилт зэрэгтэй холбогдуулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Аюулгүйн зөвлөлийн уг шийдвэрийг НҮБ-ын гишүүн бүс улс орон биелүүлэх үүрэгтэй учраас улс орнууд Умардтай хориг арга хэмжээнд тусгасан чиглэлээр хамтарч ажиллах, худалдаа, нийлүүлэлт хийх боломжгүй байдаг аж.

Хуваалцах