Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын шинжээчид Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн гэмт хэргүүдэд мөрдлөг явуулна

Пүрэв гарагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгчид оросын цэргүүдийн Украинд үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж эхлэх тогтоол баталжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын шинжээчид Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн гэмт хэргүүдэд мөрдлөг явуулна
НҮБ-ын шинжээчид Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн гэмт хэргүүдэд мөрдлөг явуулна. Зураг: МҮОНРТ

Пүрэв гарагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгчид оросын цэргүүдийн Украинд үйлдсэн цэргийн гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж эхлэх тогтоол баталжээ. Нийт 47 гишүүнээс 33 улсын төлөөлөгч дэмжсэн санал хураалгасан байна. Хятад, Эритрей улсын төлөөлөгчид татгалзсан санал хураалгажээ. Хятад улсын төлөөлөгч Чэнь Сюй энэ шийдвэр түгшүүртэй байдлыг улам дэвэргэнэ гэсэн байр суурь илэрхийлжээ. Өөр 12 улсын төлөөлөгч түдгэлзсэн байна.

Оросын цэргүүд Украины хилээр цөмрөн орсноос хойш 3000 гаруй украин хүний амь насыг хөнөөсөн гэж НҮБ-ын албаныхан нотолж байна. Чухамдаа энэ тоо бүр ч өндөр байж болзошгүй гэж тэд хардаж байгаа аж. НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелет хууль бус аллага хүчирхийллийн цар хэмжээг “цочирдмоор” гэж мэдэгджээ.

Өнгөрөгч сард Буча хот болон бусад газарт энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн хэрэг явдал ил болсны дараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Тус улсын төлөөлөгч Геннадий Гатиловыг хуралдаанд ажиглагчаар оролцохыг урьсан боловч тэр ирээгүй байна. Гатилов харин мэдэгдэл хийж, өрнөдийн орнуудыг Оросын эсрэг улс төрийн санаа зорилготой явуулгад буруутгажээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанд Украины гадаад хэргийн сайдын 1 дүгээр орлогч цахимаар оролцож үг хэлсэн байна. Европ дахинд сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хүний эрхийн “онц ноцтой зөрчлүүд” Киев, Чернигов, Сума, Харьков хотод гарсан гэж Эмина Жапарова энэ үеэр мэдэгджээ.

Хуваалцах