Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын шинжээчид Сирид ажиллаж байна

Сирид үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр дооргүй сандралт орж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын шинжээчид Сирид ажиллаж байна
НҮБ-ын шинжээчид Сирид ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Сирид үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр дооргүй сандралт орж байна.

Хүн төрөлхтний түүхэнд тэр бүр хэрэглэгдээд байдаггүй химийн зэвсэг тус улсад ашиглагдсан байж магадгүй хэмээн Аюулгүй зөвлөлийн гишүүд түгшиж байна.

Аюулгүй байдлын зөвлөлөөс сөргөлдөгч талуудын аль нэгийг нь буруутгах гэж яарахгүй байна. Тэд зөвхөн нөхцөл байдалтай газар дээр нь ажиллах бололцоог талуудаас хүсэж байгаа аж.

Химийн довтолгооны улмаас өнөөдрийн хүртэл 1300 гаруй энгийн иргэд өртөөд байгаа тухай сөрөг хүчний талаас мэдээлж байгаа бол Эрх баригчдын зүгээс химийн довтолгоо хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсээр байна.

Харин амиа алдагсад химийн хорт хийг холдуулах гэж янз бүрийн байдлаар гал гаргасан нь химийн зэвсгийг саармагжуулах биш улам дэвэргэсэн нь асуудлыг улам хурцатгалаа. Учир нь гал хорт чанарыг улам идэвжүүлж, агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг аж.

Эрүүл чийрэг, насанд хүрсэн иргэд хорт хийг тодорхой хугацаанд тэсвэрлэж байсан бол хүүхдүүд шууд амиа алдаж байна. Олон нийт химийн зэвсгийн үед хэрхэн амь гарч болох наад захын мэдлэг дутмаг байгаагаас нас барагсдын нэмэгдэх хандлагтай байна хэмээн орон нутгийн эмч нар мэдэгдлээ. Ийм нөхцөлд аль болох салхитай өндөр газар гарах нь аюулгүй байдаг хэмээн эмч нар зөвлөж байна.

Мөн “хорт хийтэй пуужинг босогчдын талаас харвасан” гэдгийг Оросын гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгдлээ.

Сирийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаа НҮБ-ын шинжээчдын баг хэргийн үнэн мөнийг тогтоохоор ажиллаж байна.

Түлхүүр үг:Сирихимийн зэвсэг
Хуваалцах