НҮБ-ын шинжээчид Сирид очлоо
НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирид очсон байна. Мэргэжилтнүүд Сирийн химийн зэвсгийг устгах ажлын бэлтгэлийг хангахаар очсон талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирки мэдэгдлээ. НҮБ-ын 14 ажилтан, Химийн зэвсгийг хориглох байгуулл
Мэдээллийн алба

НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сирид очсон байна. Мэргэжилтнүүд Сирийн химийн зэвсгийг устгах ажлын бэлтгэлийг хангахаар очсон талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирки мэдэгдлээ. НҮБ-ын 14 ажилтан, Химийн зэвсгийг хориглох байгууллагын 19 шинжээч Сирид очсон байна. “Тэдэнд Сирийн Засаг захиргаа виз олгож, Дамаскт очиход тусалсан” гэж Мартин Несирки хэлсэн. Эхний өдрүүдэд мэргэжилтнүүд Сирийн Засгийн газраас өгсөн мэдээллийг шалгах бөгөөд дараа нь химийн зэвсгийг устгах ажилд бэлтгэх гэнэ. Мэргэжилтнүүд ажлаа ирэх сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.


















