Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Хатагтай Сезин Синаноглу Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, 2017 оноос хэрэгжиж эхлэх “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” шинэ баримт бичгийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газрын оролцоо чухал гэлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг авч уулзлаа. Шадар сайд Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Мөн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих болон хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг хэллээ. Хатагтай Сезин Синаноглу Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд, 2017 оноос хэрэгжиж эхлэх “НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ” шинэ баримт бичгийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газрын оролцоо чухал гэлээ.

Хуваалцах