Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглуг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзлаа
НҮБ-ын суурин зохицуулагчтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглуг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хатагтай Сезин Синаноглу уулзалтын эхэнд байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Хүн амын сангийн Улс орныг дэмжих тав дахь удаагийн тайланг гардуулан өгсөн юм.

Байнгын хорооны дарга Д.Батцогт Хатагтай Сезин Синаноглуг хүрэлцэн ирж мэдээлэл өгч байгаад талархаад, тус байнгын хороог даргалаад удаагүй байгаа учраас Хүн амын сан, Мянганы хөгжлийн зорилт, Хөгжлийн хөтөлбөрийн талаар хийгдсэн судалгаа тайлантай сайтар танилцана гэдгээ хэллээ. Тэрээр уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхоо ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүслээ.

Хуваалцах