Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн 2023 онд Украинд энх тайван тогтооно гэж найдаж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, даваа гарагт Нью-Йорк хотноо болсон энэ оны сүүлийн хэвлэлийн бага хурлын үеэр, Орос-Украины дайн 2023 онд дуусна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ Украинд энх тайвныг тогтоох үйлсэд хүчин чармайлт гаргасаар байх болохоо онцлон тэмдэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын тэргүүн 2023 онд Украинд энх тайван тогтооно гэж найдаж байна
НҮБ-ын тэргүүн 2023 онд Украинд энх тайван тогтооно гэж найдаж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, даваа гарагт Нью-Йорк хотноо болсон энэ оны сүүлийн хэвлэлийн бага хурлын үеэр, Орос-Украины дайн 2023 онд дуусна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ Украинд энх тайвныг тогтоох үйлсэд хүчин чармайлт гаргасаар байх болохоо онцлон тэмдэглэжээ.

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш, оны төгсгөлд хийсэн өргөн хүрээний хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, манай дэлхий 2022 онд олон сорилт, бэрхшээлүүдтэй тулгарсан, ялангуяа Геополитикийн хуваагдал нь дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд улам хэцүү болгож байгааг дурдсан байна. Ассошэйтэд прессийн мэдээлснээр, Антонио Гутерриш, Орос-Украины дайныг зогсоох яриа хэлэлцээ ойрын хугацаанд хийх боломж харагдахгүй байна гэж хэлсэн байна. Харин Дэлхийн 2-р дайнаас хойш Европ дахь хамгийн их сүйрэл тарьсан хямрал мөргөлдөөнийг 2023 онд багтаан эцэс болгохын тулд боломжтой бүхнийг хийхийг дэлхий дахинд уриалсан байна. Хэдийн хурцадсан цэргийн үйл ажиллагааг дэмжин үргэлжлүүлснээр Украины нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүй гэж үзэж байгаагаа мөн тэрээр илэрхийлжээ. Үүнийг шийдвэрлэж болох аргууд нь улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсэн олон улсын хууль, НҮБ-ын дүрэмд нийцсэн байх ёстой гэж тэрээр нэмж хэлсэн байна. Эн-эйч-кэй-гийн мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга АнтониоГутерриш, НҮБ дэлхийн хүнсний хямралаас сэргийлэхийн тулд Украин, Оросоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, тэрээр Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар дэлхийн удирдагчдыг илүү ихийг хийхийг уриалсан юм. Тэрээр 2023 оны 9-р сард "Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт"-ыг зохион байгуулж илүү тодорхой бодит үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Тэрээр, НҮБ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө тууштай байгаагаа дахин илэрхийлжээ.

Хуваалцах