НҮБ-ын тэргүүн Киевт ирлээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Польшоор дамжин Украины нийслэл Киевт ирлээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Польшоор дамжин Украины нийслэл Киевт ирлээ.
Тэрбээр өнөөдөр төлөвлөгөө ёсоор Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай уулзах юм.
Антонио Гутерреш Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн явуулах талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцэх төлөвтэй байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаны үр дүнд Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НҮБ-ыг оролцуулах талаар тохиролцсон байна.
Түүнчлэн НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар болон ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд дараагийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар тохиролцсон тухай “Эн-Эйч-Кэй” агентлаг мэдээллээ.


















