НҮБ-ын тэргүүн Украинд 4 өдөр гал зогсоохыг уриаллаа
НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш Үнэн алдартны шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулан Украинд дөрвөн өдөр хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоохыг уриаллаа.
Мэдээллийн алба

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш Үнэн алдартны шашинтнуудын Улаан өндөгний баярыг тохиолдуулан Украинд дөрвөн өдөр хүмүүнлэгийн зорилгоор гал зогсоохыг уриаллаа. Тэрбээр өчигдөр Нью-Йорк дах НҮБ-ын төв байрны гадаа байдаг хүчирхийллийг эсрэг утга бэлгэдэл бүхий “Зангидсан буу” хөшөөний дэргэд үг хэлэхдээ ийм уриалга дэвшүүлжээ.
Ингэж гал зогсоосноор энгийн иргэд хямрал мөргөлдөөний бүсээс аюулгүй гарах, Мариуполь болон бусад хүнд нөхцөлд байгаа хотуудад нэн шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжийг байгууллагад нь олгоно гэж Гутерреш мэдэгджээ.
Тэрбээр аюул эрсдэлийн бүсэд байгаа маш олон иргэдийг аюулгүйн гарцаар хангаж, гал зогсоох уриалгаа оросууд болон украинчуудын аль алинд уриалсан байна. НҮБ-ын тэргүүн, “Улаан өндөгний баярын утга зорилгыг итгэн хүндэтгэж, цус урсгалт, сүйрэл гамшиг учруулсан үйл ажиллагаагаа зогсоон, хүмүүсийн амь насыг аврахыг” талуудад уриалжээ.


















