Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн улс орнуудыг цар тахлын эсрэг хамтран ажиллахыг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт оны эцсийн тайлангаа тавилаа. Тэрбээр энэ үеэрээ цар тахлын эсрэг дэлхийн улс орнууд хамтран ажиллахыг уриалсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын тэргүүн улс орнуудыг цар тахлын эсрэг хамтран ажиллахыг уриаллаа
НҮБ-ын тэргүүн улс орнуудыг цар тахлын эсрэг хамтран ажиллахыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт оны эцсийн тайлангаа тавилаа. Тэрбээр энэ үеэрээ цар тахлын эсрэг дэлхийн улс орнууд хамтран ажиллахыг уриалсан байна.

ДЭМБ-аас 2021 оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40 хувийг вакцинд хамруулна. Харин 2022 оны дунд үе гэхэд 70 хувийг вакцинжуулах зорилт тавьсан. Гэвч энэ оны төлөвлөгөөт хугацаа дуусахад хоёр долоо хоног үлдсэн байхад 98 улс вакцинжуулах зорилтыг биелүүлж чадаагүй байгаад НҮБ-ын тэргүүн шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн 40 улс орон хүн амынхаа вакцинжуулалтын 10 хувьд хүрч чадаагүй байна. Зорилтот хэмжээнд хүрэхийн тулд вакцины 1.6 орчим тэрбум нэмэлт тун шаардлагатай гэж ДЭМБ мэдэгджээ.

“Вакцины тэгш бус хуваарилалт нь хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Улс орнууд одооноос эхлэн цар тахлыг дуусгахын тулд нэгдмэл байдлыг бий болгох хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол бид бүгд хохирогч болно гэдгийг ойлгоно гэж найдаж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байр сууриа илэрхийлсэн. Мөн олон улсын санхүүгийн системийг шинэчлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Хуваалцах