НҮБ-ын тусгай төлөөлөгч манай улсад албан ёсны айчлал хийж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч, "Автомобиль" олон улсын холбооны Ерөнхийлөгч ноён Жийн Тод манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Мэдээллийн алба

Тэрээр айлчлалынхаа хүрээнд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, даргын зөвлөлийн гишүүд ноён Жийн Тод тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал, тус албаны үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.