Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

НҮБ-ын "UNMISS" ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчинд баярлалаа

НҮБ-ын "UNMISS" ажиллагааны вэб сайтад 2021 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэж, талархал илэрхийлсэн мэндчилгээ нийтлэгдлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ-ын "UNMISS" ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчинд баярлалаа
НҮБ-ын "UNMISS" ажиллагаа: Монгол Улсын Зэвсэгт хүчинд баярлалаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын "UNMISS" ажиллагааны вэб сайтад 2021 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэж, талархал илэрхийлсэн мэндчилгээ нийтлэгдлээ.

Тодруулбал, "Эрхэм Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэе. 2012 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 9000 гаруй энхийг сахиулагч, түүний дотор 450 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энх тайвны төлөөх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн, өдгөө ч гүйцэтгэж байна.

Дайчин замнал, баатарлаг цэрэг дайчидтай Монгол Улсын Зэвсэгт хүчин орчин цагийн Зэвсэгт хүчин болсноос хойших 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Түүхт ой нь тохиож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэе. Та бүхний илгээсэн эрэлхэг зоригтой, чадварлаг дайчид бүхэнд баярлалаа" гэжээ.

Хуваалцах