Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Сар шинийн баярын өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэ удаагийн дугаарт “Миний эх орон” буланд дэлхийн өвийн өлгий нутаг болох Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын тухай, “Одоо цагийг тольдсон Богдын бошго”, “Миний сэтгэлийн гэрэлт луужин” зэрэг ө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Зураг: МҮОНРТ

“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Сар шинийн баярын өмнөхөн хэвлэгдэн гарч буй энэ удаагийн дугаарт “Миний эх орон” буланд дэлхийн өвийн өлгий нутаг болох Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын тухай, “Одоо цагийг тольдсон Богдын бошго”, “Миний сэтгэлийн гэрэлт луужин” зэрэг өгүүлэл, нийтлэлүүдийг онцолжээ.

Эрхэм уншигч та “Монгол ухаан” булангаас сар шинийн баярын утга учир, битүүлэх ёсон, идээ шүүсээ хэрхэн бэлдэх, золгох , мэнгэ, суудлын хөлөл зэрэг мэдээ мэдээллийг уншин, хотол олноороо өв соёлоо дээдлэн, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Түүнчлэн адал явдалт өвлийн аялал жуулчлал, дэлхий дахины байгал экологийн сонин хачин шинэ соргог бүхнийг энэ удаагийн дугаараас олж унших боломжтойгоос гадна урлаг соёл, нийгэм, эдийн засгийн талаарх сонирхол татам мэдээ мэдээллийг айл хотлоороо тухлан сууж уншаарай.

Түлхүүр үг:“Нүд алдам” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа
Хуваалцах