Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүд улайж, хоолой боож хүндэрдэг ханиадын тархалт их байна

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-8 сартай хүүхэд эзэлж байна гэж тасгийн эрхлэгч В.Шаравжамц ярилаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүд улайж, хоолой боож хүндэрдэг ханиадын тархалт их байна
Нүд улайж, хоолой боож хүндэрдэг ханиадын тархалт их байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-8 сартай хүүхэд эзэлж байна гэж тасгийн эрхлэгч В.Шаравжамц ярилаа.

Тэрбээр "Цаг агаар хүйтэрч байгаагаас ханиадны тархалт ихэсдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс зургаан хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байна. Уг ханиад нь нүд улайж, хоолой боон богино хугацаанд хатгаа болдог. Өвлийн улиралд хүүхдийн дархлааг дэмжсэн хоол хүнс өгөх, чацаргана, аарц зэрэг шингэн уулгахыг орон нутгийн телевизээр зөвлөж байна" гэв.

Хуваалцах