Нүдний дусаагуур худалдан авахдаа анхааралтай хандахыг зөвлөлөө
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд хандан Монгол улсад худалдаалагдах албан ёсны эрхээ аваагүй, чанарын баталгаагүй нүдний дусаагуур худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Мэдээллийн алба

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд хандан Монгол улсад худалдаалагдах албан ёсны эрхээ аваагүй, чанарын баталгаагүй нүдний дусаагуур худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Сүүлийн үед томоохон супермаркет, гоо сайхны дэлгүүр, эмийн сангуудаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн загвараас өөр савлагаатай чанарын баталгаажилтгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Япон улсын V-Rohto үйлдвэрийн нүдний дусал эмүүд худалдаалагдаж байгаа аж.
Тиймээс шалгалтаар илэрсэн бүртгэлгүй нүдний дусаагуур болон албан ёсны зөвшөөрөл бүхий худалдаагдах эрхтэй нүдний дуслыг өөр хооронд нь хэрхэн ялгах талаар зураг дээр үзүүллээ.
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн загварууд

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусал эмүүд




















