Нүгэлтний цэцэрлэгт хүрээлэн
Тайландын Бангкок хотоос 40 км-ийн зайтай оршдог буддын сүмд харьяалагддаг цэцэрлэгт хүрээлэнд дүүжлүүлсэн бас жадаар нэвт сүлбүүлсэн хүний баримал, үлгэр домогт гардаг аймшгийн амьтны тасчиж хаясан сэг, бусдын гарт амь үрэгдсэн хэн нэгэн амьсгаа хурааж байгаа харуулсан хөшөө байдаг.
Мэдээллийн алба

Тайландын Бангкок хотоос 40 км-ийн зайтай оршдог буддын сүмд харьяалагддаг цэцэрлэгт хүрээлэнд дүүжлүүлсэн бас жадаар нэвт сүлбүүлсэн хүний баримал, үлгэр домогт гардаг аймшгийн амьтны тасчиж хаясан сэг, бусдын гарт амь үрэгдсэн хэн нэгэн амьсгаа хурааж байгааг харуулсан хөшөө байдаг.
Үүний зэрэгцээ цэцэрлэгт хүний муухай дуу хоолой сонсогддог. Уг цэцэрлэгт хүрээлэнг нүгэл хийсэн хүн ямар цээрлэл хүртэж, тамд хэрхэн очдогийг ойлгуулах зорилгоор байгуулсан гэдэг. Төрөлхийн амгалан тайван зантай эсвэл аливааг хөгжилтэй хөнгөн талаас нь харж чаддаг сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн “Нүгэлт”-ний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахад тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.


















