Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүхэнд унасан унагыг аварчээ

Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн гэрлийн шон босгож явсан хэсэг залуус өчигдөр нүхэнд унасан нялх унагыг аварч, ижил сүрэгт нь тавьсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүхэнд унасан унагыг аварчээ
Нүхэнд унасан унагыг аварчээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн гэрлийн шон босгож явсан хэсэг залуус өчигдөр нүхэнд унасан нялх унагыг аварч, ижил сүрэгт нь тавьсан байна. Шон босгохоор ухаж бэлтгэсэн нүхэнд унага унасан байсан бөгөөд унагыг нүхнээс гаргаж, бүлээн хар цайгаар угжжээ.

Залуусын энэхүү үйлдлийг олон нийтийн зарим нь “Өөрсдийн ухсан нүхэнд унасан унагыг аврахгүй яахав” хэмээн буруутгаж байгаа бол зарим нь залууст баярлаж, талархсанаа илэрхийлсэн сэтгэгдлүүдийг илгээсээр байгаа гэнэ. Үйлдлийг нь буруутгасан иргэдэд залуус “164 нүх бүрийг нэг бүрчлэн манаж, шалгана гэдэг хүндрэлтэй. Энэ унагыг бид өчигдөр /уржигдар/ олж, өөрсдийн хэмжээнд яаралтай тусламж үзүүлсэн” гэх хариулт хэлжээ.

Хуваалцах