Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж малын өвчин ихээр гарах болсон гэв

Мал, амьтны янз бүрийн халдварт өвчин гарах нь жилээс жилд ихэсч байна. Энэ нь нэг талаар уул уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж малын өвчин ихээр гарах болсон гэв
Нөхөн сэргээлт хийгээгүйгээс болж малын өвчин ихээр гарах болсон гэв. Зураг: МҮОНРТ

Мал, амьтны янз бүрийн халдварт өвчин гарах нь жилээс жилд ихэсч байна. Энэ нь нэг талаар уул уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл үзэж байна. Уул уурхайн компаниуд ухаж сэндийчсэн газартаа тэр болгон нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас малын өвчин гарах бас нэг нөхцөл болж байгааг тэд шүүмжилж байгаа юм. Үүнд, орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулахгүй байгаа нь тэднийг компаниудтай эрх ашиг нэгтэй болсон гэх хардлага төрүүлж байна гэж Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн С.Цэрэнчимэд ярилаа.

Хэдийгээр улс орны хөгжил уул уурхайд түшиглэж байгаа боловч цаашдаа дан ганц уул уурхай биш, мал аж ахуй, газар тариалан зэрэг орон нутагт хөгжих боломжтой бусад салбартаа анхаарах шаардлагатай байгааг тэрбээр мөн онцолсон юм. Дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Хуваалцах