Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нөхөн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодыг татан буулгалаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөхөн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодыг татан буулгалаа
Нөхөн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодыг татан буулгалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийг зохион байгуулсан Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороог татан буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу нөхөн сонгуулийн зардлын тайлан, бусад тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж, зардлын гүйцэтгэл нь аудитын байгууллагаар бүрэн хянагдаж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д заасныг үндэслэн эдгээр сонгуулийн хороодыг татан буулгах шийдвэр гаргалаа гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

Хуваалцах