Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нөхөр нь 8 настай, эхнэр нь...

Гэр бүл болоход насны зөрүү хамаагүй хэмээн хүмүүс ярилцдаг. Гэвч хэм хэмжээнээс хэтэрсэн насны зөрүүтэй гэрлэлт мэр сэр байдаг аж. Өмнөд Африкийн нэгэн тосгонд 61 настай эмэгтэй 8 настай хүүтэй хуримаа хийж эхнэр, нөхөр бололцсон тохиолдол гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөхөр нь 8 настай, эхнэр нь...
Нөхөр нь 8 настай, эхнэр нь.... Зураг: МҮОНРТ

Гэр бүл болоход насны зөрүү хамаагүй хэмээн хүмүүс ярилцдаг. Гэвч хэм хэмжээнээс хэтэрсэн насны зөрүүтэй гэрлэлт мэр сэр байдаг аж. Өмнөд Африкийн нэгэн тосгонд 61 настай эмэгтэй 8 настай хүүтэй хуримаа хийж эхнэр, нөхөр бололцсон тохиолдол гарчээ. Тус тосгонд эцэг өвгөдийнхөө ямар ч захиасыг яс биелүүлэх хатуу уламжлал тогтсон байдаг гэнэ. Энэхүү ёсыг зөрчвөл хатуу цээрлэл хүртдэг байна. Тиймээс талийгаач болсон нэгэн өвгөний захиасыг биелүүлэн энэхүү этгээд бөгөөд хүний ёсонд баймааргүй цочирдмоор гэмээр хурим болжээ. Хүргэн болох хүүгийн өвөө нь хайртай хүүгээ 61 настай эмгэнтэй суулгах энэхүү захиасыг гэрээслэн үлдээсэн бөгөөд энэ нь түүний сүүлчийн хүсэл байсан гэнэ. Өвгөн өөрийн хайртай байсан эмэгтэйтэйгээ ач хүүгээ гэрлүүлсэн нь энэ аж. Өвгөн нэлээдгүй хөрөнгөтэй байсан ба хуриманд зориулж 1500 гаруй евро гэрээслэн үлдээжээ.

Хуваалцах