Нөхөртөө зодуулж амиа алдсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй
Мэдээ, мэдээллийн www.medee.mn, www.undesten.mn сайтуудад 2014-01-15-ны өдрийн 12:41:53 цагт тавигдсан “Дахин нэг бүсгүй хоёр цагийн турш нөхөртөө зодуулж амиа алдлаа” гэх мэдээлэл нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

Нягталж шалгалгүйгээр, өөрийн таамаглалаар олныг төөрөгдүүлсэн энэ мэт мэдээллийг ахин нийтлэхгүй байх талаар анхаарч ажиллахыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагаас хүсч байна. Тус мэдээллийг бичсэн сайтын сэтгүүлч, холбогдох албаны хүмүүсийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор шалгах болно.
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ