Нөлөөллийн сарын аян эхэллээ
“Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулсан сарын аян эхэллээ.
Мэдээллийн алба

“Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулсан сарын аян эхэллээ. 2013-2019 оны хооронд олон улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь цахим гадуурхалтад өртдөг, таван хүүхэд тутмын нэг нь эрсдэлт зан үйлтэй болж байгааг тогтоожээ.
Мөн энэ асуудалд хамгийн их өртдөг нь өсвөр насныхан, тэр дундаа 13-14 насныхан гэдгийг тогтоосон байна. Тиймээс ЮНЕСКО өнгөрсөн жилээс “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-тэй болсон. Манай улсад ч гэсэн энэ насныхан сургуулийн болон цахим орчинд дээрэлхэлт, гадуурхалтад өртөх тохиолдол байна. Тиймээс Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас нөлөөллийн сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч н.Оюунтуяагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Нөлөөллийн сарын аян эхэллээ
Үе тэнгийнхний дарамт шахалт, дээрэлхэлт, цахим гадуурхалт нь хувь хүний амьдралын чанарт маш хүчтэй нөлөөлдөг. Үүнээс болж амиа хорлох тохиолдол хүртэл гарч байна. Тиймээс томчууд зайлшгүй анхаарал хандуулах нь чухал юм. Нөлөөллийн сарын аян ирэх 12 дугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.


















