Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нурангиас амьд хүн олжээ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Шэньжэнь хот дахь Аж үйлдвэрийн паркад хөрсний гулгалт үүссэн талаар бид мэдээлсэн.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нурангиас амьд хүн олжээ
Нурангиас амьд хүн олжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Шэньжэнь хот дахь Аж үйлдвэрийн паркад хөрсний гулгалт үүссэн талаар бид мэдээлсэн. Энэ гамшгаас үүдэн нэг хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн ор сураггүй хэвээр байгаа. Харин өнөө өглөө эрлийн багийнхан нурангиас нэг эрэгтэйг эсэн мэнд гаргаж авчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр нурангиас гаргасан 19 настай эрэгтэйн зүүн гар нь цуурснаас өөр ноцтой гэмтэл, бэртэл аваагүй юм байна. Хятад дахь Аж үйлдвэрийн газрууд төвлөрсөн хамгийн том хот болох Шэньжэньд дээрх гамшгаас үүдэн 33 барилга нурж, шавар шороонд дарагдсаны зэрэгцээ ойролцоох байгалийн хийн хоолойд дэлбэрэлт болсон юм.

Амьд хүн олох магадлал эрс буурдаг учир гамшиг осол болсноос хойш 72 цагийн дараа эрлийн ажиллагааг эцэслэдэг жишиг бий. Энэ журмаар аврагчид нурангиас амьд үлдэгсдийг хайх ажиллагаагаа өнөөдөр үд дунд дуусгаж байгаа юм.

Хуваалцах