Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нурангид дарагдсан иргэдийг аварлаа

Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нурангид дарагдсан иргэдийг аварлаа
Нурангид дарагдсан иргэдийг аварлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр үдэш /2017.03.15/ нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсчээ. Уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан байна. Ослын дуудлага үдшийн 19:20 цагт ирсэн бөгөөд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч ажиллав.

Аврагчид уурхайн гүнд нурангид дарагдсан иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах