Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг дуусгажээ

Италийн Ром хот дахь Рижопиона зочид буудлын нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа дуусаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг дуусгажээ
Нурангинд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг дуусгажээ. Зураг: МҮОНРТ

Италийн Ром хот дахь Рижопиона зочид буудлын нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа дуусаад байна.

Аврах шуурхай албаныхан өчигдөр дахин 2 хүний цогцсыг илрүүлснээр амиа алдсан хүний тоо 29 болж нэмэгдсэн. Хөрсний гулгаа үүссэний дараа аврагчид нийт 11 хүнийг аварсан бөгөөд зочид буудлын барилга нурахад тэнд нийт 29 хүн түүний дотор 4 хүүхэд, 12 ажилтан байсан байна. Италийн Абруццо мужид өнгөрсөн 18 ны өдөр газар хөдөлж, цас ихээр орсны дараа хөрсний гулгалт үүссэн юм. Гэхдэ э аврагчид илүү олон хүнийг аврах боломжтой байсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ нь Италийн тусгай албадынхан нуранги үүссэн гэх мэдээллийг наргиа гэж хүлээн авч цаг алдсан гэж шүүмжлүүлж байна. Мөн цаг агаарын таагүй байдлаас болж аврагчид хэргийн газар 10 цагийн дараа л иржээ.

Хуваалцах