Нурсан барилгаас хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна
Хятадын Цюаньчжоу хотод нурсан карентины барилгаас дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Хятадын Цюаньчжоу хотод нурсан карентины барилгаас дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна. Одоогоор барилгын нурангид дарагдаж 20-иод хүн нас баржээ. Мягмар гарагт барилга нурснаас хойш 69 цагийн дараа нэг эрэгтэйг гарган авч, эмнэлэгт хүргэсэн бол, даваа гарагийн шөнө 52 цагийн дараа 10 настай хүүг ээжийнх нь хамтаар аварчээ. Есөн хүнийг олоогүй байна гэсэн мэдээ байна. Барилга нурах үед нийт 71 хүн байсан гэж мэдээлж байгаа юм.
Шинэ коронавирусний халдвартай хүмүүсийг карентилж, тусгаарлах зорилгоор ашиглаж байсан уг барилгыг өнгөрөгч амралтын өдөр нурахаас өмнө зориулалтыг нь хууль бусаар өөрчилсөн гэж мөн мэдээлж байгаа юм.


















