Нурууны булчингийн хатангиршилтай ч эмч болох хүсэлтэй охин
Хятадын Жэжян мужид нурууны булчингийн хатангиршилт өвчнөөр шаналж буй Исянь Ли хэмээх охин амьдардаг аж.
Мэдээллийн алба

Хятадын Жэжян мужид нурууны булчингийн хатангиршилт өвчнөөр шаналж буй Исянь Ли хэмээх охин амьдардаг аж. Тэрбээр генетикийн гаралтай өвчний нөлөөгөөр алхаж, бие дааж идэж, ууж чаддаггүй хэдий ч сургуульд суралцдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй сургуулийнхаа тэргүүний сурагч юм. Хүнд өвчинтэй тэмцэн амьдарч буй энэхүү охины амьдрал түүнтэй ижил өвчнөөр шаналж буй олон хүнд дэм өгөөсэй гэсэн үүднээс Chinanews.com сайт онцолжээ. Охин сайтад өгсөн ярилцлагадаа “Би өвчнөө тэсч, эрүүл болж, том болоод эмч болно. Тэгээд өөртэйгөө ижил өвчнөөр өвдөж, шаналж байгаа олон хүүхдэд туслахыг хүсч байна” хэмээн ярьжээ.


















