Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурчээ
Манай улс хилээ хааснаас хойш дэлхийн 91 улсаас иргэдээ нэгдсэн зохион байгуулалт дор татан авчээ.
Мэдээллийн алба

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурчээ. Манай улс хилээ хааснаас хойш дэлхийн 91 улсаас иргэдээ нэгдсэн зохион байгуулалт дор татан авчээ. Тухайлбал, нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр 26 мянга гаруй иргэнээ авчирчээ.
Өнөөдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтээ гурван мянга гаруй иргэн гаргаад байна. Үүнээс 200 гаруй нь нэн яаралтай нөхцлөөр нислэгт багтах хүсэлтэй байгааг албаныхан хэллээ. “Мөн буцах хүсэлтээ гаргасан иргэдийн мэдээллийг ил тод болгосноор яам болон консулын газарт ирэх гомдлын тоо буурсан” гэж сайд Н.Энхтайван хэллээ.
Mongolian National Radio · Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурчээ
Манай улс энэ сард 10 гаруй удаагийн тусгай нислэгээр 2600 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.


















