Нутагтаа тариалсан тэжээлээ савлан зах зээлд гаргаж байна
Дундговь аймгийн Дэрэн суманд 2015 онд тэжээлийн ургамал тариалж эхэлсэн билээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Дэрэн суманд 2015 онд тэжээлийн ургамал тариалж эхэлсэн билээ. Эрдэм шинжилгээ туршилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 20 га талбайд цагаан арвай, овьёос зэрэг тэжээлийн ургамал тариалж, ургацаа хураан авч багсармал тэжээл үйлдвэрлэжээ. Өөрийн орон нутагт тариалж, ургуулж, багсарч үйлдвэрлэсэн 20 тонн тэжээлийг өнгөрөгч оны сүүлээр аймгийн Засаг даргын нөөцөд хүлээлгэн өгсөн аж. Уг тэжээлийн ургамлыг намар цагт ногооноор нь хураан авч хэрчиж, нунтаглан тэжээлийн будаа, давстай багсарч үйлдвэрлэсэн байна.

Эрдэм шинжилгээ туршилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга М.Сосорбурам “Бид тэжээлийн ургамлыг шарлаж хатан чанараа алдахаас нь өмнө ногооноор нь хураан авч тэжээлд оруулсан учир үнэр, амт, чанар сайтай тэжээл байгаа. Шинжилгээний үр дүн мөн өндөр гарсан. Бид ирэх жил талбайгаа өргөтгөж, усалгааны системээ сайжруулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлоготой байгаа” гэж хэллээ. Тэжээлийг 25 кг-аар савлан зах зээлд гаргаж буй юм байна.


















