Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Nutella" шоколадны кремийн орцыг өөрчилжээ

"Nutella" шоколадны кремийг үйлдвэрлэгч Ферреро групп фэйсбүүк хуудсандаа тус бүтээгдэхүүнийхээ жорыг өөрчлөх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Тус компани бүтээгдэхүүнийхээ хуурай сүүний хэмжээг нэмж, элсэн чихрийн агууламжийг өсгөсөн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Nutella" шоколадны кремийн орцыг өөрчилжээ
"Nutella" шоколадны кремийн орцыг өөрчилжээ. Зураг: МҮОНРТ

"Nutella" шоколадны кремийг үйлдвэрлэгч Ферреро групп фэйсбүүк хуудсандаа тус бүтээгдэхүүнийхээ жорыг өөрчлөх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Тус компани бүтээгдэхүүнийхээ хуурай сүүний хэмжээг нэмж, элсэн чихрийн агууламжийг өсгөсөн байна.

Бүтээгдэхүүний жор өөрчлөгдсөн талаар Гамбургийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах төв өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу "Nutella" шоколадны хуурай сүүний агууламж 7.5-аас 8.7 хувь болтлоо өссөн байна. Түүнчлэн какаоны орц багасч, тус шоколад өмнөхөөсөө цайвар өнгөтэй болох юм байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа Итали улс какаоны хомстолд орсноор ПиетроФерреро ойн самар, элсэн чихэр, бага зэрэг какаоны найрлага бүхий шоколадыг бий болгосон нь өнөөгийн "Nutella" юм.

Өнгөрсөн жил Британийн Тоблерон шоколад бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 170-аас 150 гр болтол жин нь буурсан. Тиймээс шинжээчид "Nutella" шоколадны гол найрлага болох ойн самрын олдоц ховор байгаатай холбоотойгоор Ферреро компани бүтээгдэхүүнийхээ орц найрлагад дахин өөрчлөлт хийж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Хуваалцах