Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

“Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
“Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нутгийн Буян Группийн 30 жилийн ойд зориулсан намрын нээлтийн Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Мах Импекс ХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Булган дэвжээний бөх, улсын шинэ харцага Б.Түвшинтөгс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Апу ХК-ний бөх, улсын шинэ начин Н.Амгаланбаатар нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Сумъяабат нар үлдэв.

Хуваалцах