Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно
Нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно. Зураг: МҮОНРТ

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах