Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.

2016 оны зургаадугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх, баруун болон говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар сэрүүсч 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 15-17 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах