Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ
Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байна.


2016 оны 8-р сарын 06-ний 16-21 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 24 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны наймдугаарсарын 6-ний 21 цагаас наймдугаар сарын 7-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 28-33хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй бороо орохгүй, өдөртөө үүлшинэ нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 08-наас наймдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14хэм, өдөртөө 20-25хэм дулаан байна.

Хуваалцах