Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Нутгийн шийдэл" сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзав

"Нутгийн шийдэл" сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, дэд тэргүүн Жеффри Фолт нар Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нутгийн шийдэл" сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзав
"Нутгийн шийдэл" сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзав. Зураг: МҮОНРТ

"Нутгийн шийдэл" сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, дэд тэргүүн Жеффри Фолт нар Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзалт хийлээ.

"Нутгийн шийдэл" сан нь орон нутгийн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр оюутнуудын дунд төслийн уралдаан зарлан, оролцогч оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог байна. Энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд био жорлон сэдвийн хүрээнд төсөл бичиж ирүүлснээс нийт 5 баг шалгарч үлдээд байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл төслөө хэрхэн сайжруулах, яаж хэрэгжүүлэх, орон нутгийнхантай хэрхэн хамтран ажиллах гэх мэт сэдвээр оюутнуудад зөвлөгөө өглөө. Төслийн арга хэмжээ есдүгээр сарын 20-нд дуусаж ажээ.

Хуваалцах