Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаа

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно
Нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Зураг: МҮОНРТ

2014 оны 4 дүгээр сарын 18-ны 8-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 хэм хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүнэ. Дундговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

2014 оны 4 дүгээр сарын 19-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-ноос өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Хуваалцах